Монгол Улс нь Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны гишүүн орноор 2018 онд элсэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Энэхүү хорооны гишүүн орнуудын иргэдэд БНСУ-ын Ханьян Их Сургууль тэтгэлэг  олгох гэж буй аж.

Тодруулбал, тус сургууль 2024 оны гуравдугаар сарын 02-нд эхлэх “Global Energy Technology Policy Professionals” хөтөлбөрийн магистр, докторын тэтгэлэгт CCOP-ын гишүүн орнуудаас хамруулахаар болжээ. 

Тэтгэлгийн талаар мэдээллийг хүргэж байна. 

Тэтгэлгийн зорилго:

  • Эрчим хүчний салбар дахь хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах
  • Олон улсын түвшинд судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэгдсэн сүлжээг бий болгох.

Мэргэшсэн байдал:
БНСУ-аас бусад орны иргэншилтэй байх /үүнд нэр дэвшигчийн эцэг эх нь хамаарах бөгөөд БНСУ-ын иргэншилтэй тохиолдолд өргөдөл гаргах үед тухайн иргэншлээс татгалзсан байх/

Академик түвшин:

  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй байх,
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистр болон бакалаврын зэрэгтэй байх.

Тэтгэлэг:

  • Сургалтын төлбөр 100% /Магистр-2 жил, доктор-3 жил/
  • Нэг талын онгоцны зардал
  • Сар бүр 1,800,000 вонын стипенд /татвар 8.8%/
  • Гадаад иргэдийн даатгал, визний хураамж
  • Солонгос хэл, соёлын хөтөлбөр

Цахим өргөдөл:
2023.09.01 (10:00 цаг) – 2023.10.06 (17:00) хооронд хүлээн авах
Өргөдөл гаргахаас өмнө цахим мэдэгдлийг шалгах

Шаардлагатай баримтууд:

  • Өргөдлийн маягт
  • Суралцах хүсэлт болон сургалцах хөтөлбөрийн төлөвлөгөө
  • Шалгалт, ярилцлагад орохын тулд дараах 2 баримтыг илгээх https://oia.hanyang.ac.kr/
  • Консулын газраас бичиг баримтын шалгалтад багагүй хугацаа шаардлагатай байдаг тул бусад баримт бичгээ бэлтгэж байхыг зөвлөж байна.

Хувийн мэдүүлэгтээ ССОР-ын аль гишүүн орноос хүсэлт гаргаж буйгаа тодотгоно уу.
Цахимаар өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2023.10.06-ны өдрийн 17:00 цаг тул цахим өргөдөл, өөрийн CV, суралцах хөтөлбөрийн төлөвлөгөөгөө ССОР-ын нарийн бичгийн дарга нарын газарт ccopts@ccop.or.th хаягаар давхар ирүүлнэ үү.

Жич: Энэхүү мэдээллийг ССОР-ын гишүүн орноос авсан болон тус орноос ирсэн гэдгээ тодорхой бичнэ үү.

Тус сургуулийн дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж уншиж, танилцана уу.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу