Жюү жүцигийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 15-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Мөсөн өргөө”-д амжилттай болж өндөрлөв.

Монгол Улсын тамирчин Эрдэнэбаатарын Батболд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр өнгөрсөн жил АНЭУ-ын Аби-Дабигийн дэлхийн аваргаас хос алтан медальтай эх орондоо ирж байв.

Э.Батболд 2019 оноос хойш жюү жицүгийн “Elf Sport’s Institute” академид хичээллэдэг ажээ.

Жюү жүцигийн 20 дахь удаагийн ДАШТ-д Монголын баг тамирчид Мастерс ангилалд 10 алт, 13 мөнгө, 13 хүрэл медаль, насанд хүрэгчдийн ангилалд 2 хүрэл медаль, 4 тамирчин 5-р байрт шалгарсан амжилт үзүүллээ.

Энэ удаагийн ДАШТ-д АНЭУ-ын баг тамирчид 8 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлэв.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 26 оны 34 шүүгч шүүн явуулснаас БНСУ, Казахстанаас тус бүр 3, бусад улсаас 1 нэг шүүгчтэй байв. ДАШТ-ий ерөнхий шүүгчээр Бразил улсын иргэн Александро Наскименто ажиллалажээ.

Мөн ДАШТ-д 190 гаруй сайн дурынхан ажиллаж, тэмцээний 5 дахь буюу сүүлийн өдөр тэдэнд хүндэтгэл үзүүлэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу