Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварлахаар болжээ.

Тус авто замд шинэчлэл хийх шаардлага үүссэн тул маргааш буюу долоодугаар сарын 22-ны 22:00 цагаас 24-ны 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийх аж.

Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаны хүмүүс анхааруулж байна.

А.Сайхан

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу