Засгийн газраас 2023 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарлаж, жилд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж буй билээ. Энэ хүрээнд энэ жил манай улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна. Сүүлийн хоёр сард гэхэд өдөрт дунджаар 3000 гаруй гаднын зочин манайд иржээ.

Тодруулбал, долоодугаар сарын 19-нд гэхэд манай улсад 3118 жуулчин ирсэн байна. Харин он гарснаас хойш 302 мянган жуулчин иржээ. Үүний 132 мянга буюу 43 хувь нь хойд хөрш ОХУ-ын иргэд байна. Харин 17 хувь нь БНХАУ-ын иргэд, 16 хувь нь БНСУ-ын иргэд аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу