31 дэх удаагийн Дэлхийн оюутны спортын их наадам 2021 онд болох байсан ч цар тахлын улмаас хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Ийн хоёр жил хойшилсон тус наадам долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-ны хооронд БНХАУ-ын Ченду хотод “Ченду-2021” нэртэйгээр болох гэж байна. 
Наадмын сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 16 баг оролцоно. Үүний нэг нь Монгол Улсын баг юм. Манай улсын оюутны шигшээ баг тус тэмцээнд оролцохоор Грек дасгалжуулагч Vassilis Fragkias-ийн удирдлага дор бэлтгэлээ хангажээ. Улмаар маргааш буюу долоодугаар сарын 22-нд урд хөршийг зорих гэж байна. 
Манай улсын баг энэ жилийн наадамд мөн “B” хэсэгт Румын, Аргентин, Өмнөд Африкийн улсын багуудтай оржээ.

Монгол Улсын оюутны шигшээ багт дуудагдсан тамирчид:

  • Г. Ган-Эрдэнэ
  • Г. Болор-Эрдэнэ
  • О.Тулга
  • Т.Ууганбаяр
  •  С.Биндэръяа
  • Б. Сүхбат
  •  А.Азбаяр
  •  Г.Дөлгөөн
  •  Ц. Санчир
  •  Э. Түшиг
  • Л. Цэдэвсүрэн
  • Д. Дөлгөөнмөрөн нар юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу