Өмнөд Солонгосын Үндэсний батлан ​​хамгаалах яам Баасан гарагт мэдэгдэл гаргаж, түүндээ “БНАСАУ нь БНСУ, АНУ-ын эвслийн эсрэг цөмийн зэвсэг хэрэглэвэл тус улсын төгсгөл ирнэ” гэж дурджээ.

Мөн мэдэгдэлд “БНАСАУ-ын эрх баригчид БНСУ болон АНУ-ын эсрэг цөмийн дайралт хийсэн тохиолдолд эвслийн зүгээс нэн даруй, эрс шийдэмгий хариу арга хэмжээ авах болно. Энэ тохиолдолд Хойд Солонгосын дэглэм нуран унана гэдгийг бид дахин анхааруулж байна” гэж тэмдэглэснийг “Yonhap” агентлаг уламжлав.

БНАСАУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Кан Сун Нам долдугаар сарын 20-нд “АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний стратегийн шумбагч онгоц Өмнөд Солонгосын Пусан боомт руу нэвтэрсэн нь Пёньян цөмийн зэвсэг хэрэглэхэд хүргэж болзошгүй” гэж хэлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу