Европын Холбооноос 50000 евро буюу 188 сая гаруй төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг Улаанбаатар хотод болсон үер усны гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд олгохоор болжээ.

Энэхүү тусламж нь үерт өртсөн 11000 гаруй айл өрхөд хүрэх аж.

Тодруулбал, Европын Холбооноос Монголын Улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-т уг санхүүжилтийг олгох ажээ. Тус нийгэмлэгийн хамт олон үерийн гамшигт өртөх өндөр эрсдэлтэй бүс нутагт амьдарч буй айл өрхүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хоргодох байранд нүүлгэн шилжүүлсэн иргэдийг хөнжил, гудас зэрэг шаардлагатай эд зүйлсээр хангах юм байна. 

Мөн МУЗН-ийн ажилтнууд иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах талаар мэдээлэл өгөн ажиллаж эхэлсэн талаар  Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Сануулахад, долдугаар сарын 3-наас 10-нд орсон борооны улмаас Монголын зарим голын усны түвшин эрс нэмэгдэж, ихэнх газар их хэмжээний үерт автсан. Зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 128000 хүн үерт өртөж, үүнээс 20000 гаруй иргэн орон гэргүй болжээ.

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. Энэ чинь байгалийн давөгдашгүй,хүчин зүйл болоод байгаа юм шиг санагдах юм улс орон бүр онцгой анхаарч,байхад манай,улс юу хийгээд байгаа юм бэээ мэдээлжл алгаа ийм олон өрх айл хүмүүс асар их хохирсон байхад уу

  2. 50к евро өгсөн нь үнэн үү 500к евро өгсөнийг дундаас нь шаацнуу 50к евро чинь 11к айлд хуваахад нэг айлд 17 хон мянган төг болж бнаштээ иймхэн тусламж гэж юу бдгийн

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу