Улс даяар цахилгаан тасраад байна. Бид энэ талаар албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч утсаа авсангүй. Харин Завхан аймгийн Тосонцэнгэл сумын УЦС-аас ОХУ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тасарсан учир цахилгаан эрчим хүчийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах болсон талаар мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “ОХУ-д цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч гэмтэл гарсан тул цахилгаан эрчим хүчийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах болсныг мэдэгдье. Албан газар, аж ахуй нэгжүүд нөөц эх үүсвэрээ бэлдэн, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллана уу” гэсэн байна. 

Бид УБЦТС-нээс тодруулаад эргэн мэдээлэх болно. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу