Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо усаар дүүрсэн нүхэн жорлонд нэг хүн унаж живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 22-ны өдрийн 14:08 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4 метрийн гүнтэй усаар дүүрсэн нүхэн жорлонд унаж нас барсан байсныг 30 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу