Нийслэлийн онцгой комиссоос голуудын усны түвшний талаар мэдээлэл хүргэлээ.

Өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний 08:00 цагийн байдлаар Сэлбэ, Тэрэлж голуудын усны түвшин өчигдрөөс 1-3 см нэмэгджээ. Сэлбэ гол гэхэд Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 8 см давсан байна.

Мөн Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд өмнөх өдрийнхөөс 45 см нэмэгдэж, үерийн түвшинг 18 см даван үерлэж байна.

ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ 

Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орно. Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +20…+25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +20…+25 градус, өдөртөө +34…+39 градус, говийн аймгуудын нутгаар шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 радус, өдөртөө +24…+29 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-наас нийт нутгаар хална. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу