Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон, шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн талаар мэдээлэл гараад байна. Түүнийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой” ХК-ийн дотоод хэрэгцээнд гаргах нүүрсийг БНХАУ руу гаргахдаа тонн тутмаас 60 орчим ам.доллар завшиж, улсын өмчийг үнэгүйдүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр Улсын мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа юм.