МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн 2024 оны сонгуульд өмнөө барих ганц сэдэв нь авлигатай тэмцсэн гэх нэр. Өөрөөр ард түмнээс оноо авч, сонгуульд ялалт байгуулах ямар ч шаанс үлдээгүй. Иргэдийн амьдрал нь өдрөөс өдөрт уруудаж, үер усанд нэрвэгдэж, татвар шимтгэлд дарлуулсан иргэд нь монголоос зугтаж эхэллээ. Ийм үед гал алдуулахгүй намаа авч гарах ганц арга нь авлигатай тэмцэх хэдий ч авлигатай тэмцээд байгаа юм харагдахгүй байна.

Авлигатай тэмцэж байна гэж зарлахаас өөрөөр ямар нэгэн дэвшил гаралгүй бүтэн жил тойрчихлоо. Засгийн газар авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааны хүрээнд Х.Бадамжунайг Филиппинээс авч ирж, “Шүүр” ажиллагааны хүрээнд хүмүүсийг халж сэлгэсэн ч намын цүнх баригчид нь зөрөөд томилгоонд орж байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бяр дутна гэх зовлон үгүй ч албан тушаалтныхаа хувьд дорвитой шийдэл гаргахгүй байгаад иргэд дургүйцэж эхлэв. Түүнийг томилогдсоноос хойш Хэнтий рүү л улсын мөнгө урссанаас улс орны амьдрал дээрдсэнгүй гэх шүүмжлэл улам эрчээ авч байна.

Ирэх жилийн сонгууль угтсан ганц хөзөр болох “Шувуу”, “Шүүр” ажиллагаа нь босгон дээрээ бүдэрч, мөнгө дагасан бүлэглэлдээ сөхөрч эхлэв бололтой. Сүр дуулиантай эхлүүлсэн нүүрсний хэрэг нь хав дарагдаж, хулгайтайгаа эвлэрээд эхэлсэн. Хөгжлийн банкны хэрэг гэх зүйлд жинхэнэ холбогдож байсан хүмүүсээ суллаад явуулчихсан гэхчилэн бүтэж байгаагаас илүү бүтэлгүй зүйлсийн жагсаалт хөвөрнө. “Нэрс зарлана” ингэнэ, тэгнэ гэсэн хоосон сүржигнэл нь хол явахаа ч болилоо. Сүмийн пастор шиг хоосон уянгад нь итгэж дэмжих ч хүнгүй болж байх шиг байна.

Х.Нямбаатар гэж бүхний өмнөөс урдаа барьдаг ганц “мод”-той. Бүх зүйл дээр л өнөөх нь буруу, зөв ч хамаагүй харайн орж байгаа харагдах.

Бүх зүйлд шүүх буруутай хэмээн тоть шиг давтаж, шүүгч нар байрны авлига авдаг болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн амаар нотлочихсон. “Шувуу” ажиллагааг үргэлжлүүлэх гэхээр намынханаа бүгдийг нь шүүрч ирэх гээд, “Шүүр” ажиллагааг үргэлжлүүлэхээр намынханаа бүгдийг нь гудамжинд гаргачих гээд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үгээ барж суугаа бололтой. Тиймээс урагшаа ганц алхая гэхээр бүх талаас нь хазаарлачихаад энэ засагт бүтэж байгаа юм гэж ганц ч алга.

Л.ОЮУ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу