Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой тохиож байна. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Ховд аймагтаа ажиллаж, жолооч тээвэрчдийнхээ санал бодлыг сонсож, салбартаа үр бүтээлтэй ажилласан тээвэрчдээ шагнаж урамшууллаа. 
Уулзалтын үеэр тээвэрчид салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах, тээврийн үнэ тарифыг нэмэгдүүлэх, С зөвшөөрлийн асуудлыг хөндөж байв. Мөн шинээр олон км зам барьж байгуулан, замын чанарын асуудалд анхаарч байгааг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Зам Тээврийн Хөгжлийн яамнаас 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарласан бөгөөд шаардлагатай хууль, дүрэм журмын өөрчлөлтийг хийж, тээвэрчиддээ тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгийг Сайд С.Бямбацогт хэллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу