Хэнтий аймгийн иргэн Г, иргэн Т нарын том хүү болох Г.Төгөлдөр, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нар  найман ишигтэй холбоотой хэргээр ял эдэлж буй иргэний талаар өнөөдөр (2023.07.24) хэвлэлийн бага хурал хийлээ.

Хулгайд алдсан гэх 56 малын хохирлыг төлж, хохирогч талууд ямар ч хохиролгүй болгожээ. Гэвч Хэнтий аймгийн Цагдаагийн газар тус хэргийг хулгайн шинжтэй гэж үзэн  шалгаж эхэлсэн аж.

“Харин Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга н.Батдэлгэр хэргийн талаар мэдэхгүй, тодорхой мэдээлэлгүй байсан. Малаа алдсан гэх талууд хохиролгүй болчихсон байхад иргэн н.Гэрэлзаяаг 2.6 сар түүний нөхөр н.Төмөрт хоёр жилийн ял өгч байгаа нь шударга бус юм” гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

Мөн Эрүүгийн хуулийн 18.3 зүйл заалтаар Хэнтий аймгийн цагдаа, прокуророос 80 настай н.Даариймаа эмээгийн найман ишигний хэрэгт мөнгө угаах хэргээр хоёр жил шалгагдаад шүүх цагаатгасан.

Үүнд, Хэнтий аймгийн Сум дундын прокурор н.Баярмаа “80 настай эмээг  яагаад цагаатгасан бэ. Энэ мөнгө угаах гэмт хэрэгтэн мөн” гэж эсэргүүцэл бичсэн тухай ярилаа.

Г.Төгөлдөр “Намайг хэвлэлийн хурал зарласнаас болоод ээж, аавыг минь дарамталсан. Эмээг шүүхээр цагаадсан байхад прокурор эсэргүүцэл бичсэн. Эмээгийн маань бие улам муудаж байна. Прокурор эсэргүүцэл бичсэн тухай эмээ минь мэдээд маш их айсан байдалтай байна. Ээж, аав маань сэтгэл санаагаар унасан байдалтай явсаар энэ хэрэг улам л хүнд болж байна. Дүүг маань эцэг эхтэй нь уулзуулж, эмээгийн минь сэтгэл санааг амраагаач” гэсэн юм.

Харин сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн фэйсбүүк хуудсандаа,

“Найман ишигний хэргээр хоригдож байгаа хөхүүл эмэгтэй дээр наадмын өмнө Хэнтий аймгийн Орлогч прокурор Ганзориг ороод “яах гэж хэвлэл, сэтгүүлч гээд яваад байгаа юм, эндээс гарна гэж чи байхгүй шүү” гэж дарамталсан.
Харин наадмын дараа өөр нэг прокурор хоригдож буй өнөөх хөхүүл эмэгтэй дээр ороод “та нар олон нийтрүү хандаад ямар зэвүүн байна, шоронд хатаана” гэж сүрдүүлжээ. Энэ улсад дарангуйлал үүсчээ, эмэгтэйг орж дарамталсан Прокурорууддаа шалга, хариуцлага тооц!!!
Түгээгээд өгөөрэй, бид л нэг нэгийгээ хамгаалахгүй бол биднийг дарамталдаг тусгай анги, давхарга үүсчээ” гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу