15:10 ЦАГ НЭМЭЛТ: 

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт оноосон шийтгэлийн талаар шүүхээс товч тайлбар өглөө. Тэд гэмт бүлгийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая 683 мянга 390 төгрөг авсан нь тогтоогджээ. Тиймээс Ц.Хулангаас 159 сая 753 мянга 220 төгрөгийг, Б.Отгонбаатараас 78 сая 930 мянга 170 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Энэ хэрэг нь төрийн нууцтай холбоотой, нууцын зэрэглэлтэй учир үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй аж.


13:05 ЦАГ НЭМЭЛТ: 

Шүүх шийдвэрээ гаргажээ. Яруу найрагч Ц.Хуланд есөн жил, зургаан сарын хорих ял оноолоо. Мөн Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.


09:40 ЦАГ НЭМЭЛТ:

Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нар эцсийн үгээ хэлснээр эрүүгийн хариуцлагын хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлжээ.


Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм бурууг шүүх хурал өнгөрсөн пүрэв гарагт /2023.07.20/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн билээ. Үүнээс хойш гурван өдөр үргэлжилсний эцэст өчигдөр /2023.07.25/ шүүх бүхэлдэхүүн хэлэлцээд, Ц.Хуланг гэм буруутайд тооцох шийдвэр гаргалаа. 

Улмаар өнөөдөр /2023.07.25/ түүнд ял оноох тогтоолыг танилцуулна. 

Шүүхээс гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.

Эргэн сануулахад, Ц.Хуланг өнгөрөгч нэгдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Үүнээс хойш түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа билээ.

Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд зааснаар гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар прокуророос түүнд 12 жилийн хорих ял төлөвлөөд буй юм.

Яллагдагчаар татсан хуулийн заалт:

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Х.ТҮШИГ


 

Ц.Хулангийн хүү У.Равдан: Ээжтэй минь таарах төрийн албан хаагч бүхэн хүнлэг байгаарай

4 САНАЛ

  1. Шүүгч нар нь архи дарс ууж байж хүний амьдралыг шийддэг болсон юмуу

  2. Яагаад ч үнэмшимгүй эндээ тулсан бол хулгайчидаа баривчлаач улс ороныг дампууралд аваачсан хулгайчидаа яах гэж байнаа?!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу