Он гарсаар манай улсыг зорин ирэх жуулчдын тоо тасралтгүй өссөөр байна. Тэр дундаа БНСУ-ын жуулчид, алдартай одод зорин ирэх нь ихэссэн. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд ч мөн жуулчдыг угтан авах Монгол орноор аялуулах ажлууд хийгдсээр байна.
БНСУ-ын нисэхийн мэдээллийн портал системийн энэ сарын 20-ны өдрийн байдлаар 2023 оны 1-6 дугаар сард Монгол Улсад зорчиж ирсэн зорчигчдын тоо 255 мянга 957 болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин өссөн тухай мэдээлжээ. Дээрх хугацаанд нийт 1429 нислэг үйлдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 130.1%-иар өссөн байна.
Өсөлт үзүүлсэн гол хүчин зүйл нь хямд тийз, визгүй зорчих боломж, аялал жуулчлалын агентлагуудын өвөрмөц бүтээгдэхүүнүүд болон аялагчид нүд баясах үзэсгэлэнт газрууд хэмээн дурдсан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу