Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яруу найрагч Ц.Хуланд есөн жил, зургаан сар, лам Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноохоор шийдвэрлэсэн билээ. (Шүүх хурлын талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу)

Энэ талаар шүүхээс дараах дараах тайлбарыг өглөө.

Тайлбарт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эргүүгийн хэргийг шүүх хүлээн авч, дөрвөн өдрийн турш хаалттайгаар хянан хэлэлцлээ. 

Шүүхээс,

  • шүүгдэгч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2.3, 3.1.1, 3.1.3, 3.2.1 дэх хэсгийг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Монгол Улсын иргэн гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тооцож, есөн жил, зургаан сарын хугацаагаар хорих ялаар,
  • шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2.3, 3.1.1, 3.1.3, 3.5.1 дэх хэсгийг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Монгол Улсын иргэн гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, найман жилийн хугацаагаар хорих ялаар,

тус тус шийтгэж, хорих ялуудыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Түүнчлэн шүүгдэгч нарын гэмт бүлгийн замаар тусгай албаны ажилчдаас 238 сая 683 мянга 390 төгрөг авсан болох нь тогтоогдсон гэж үзлээ. Тиймээс,

  • Ц.Хулангаас 159 сая 753 мянга 220 төгрөгийг,
  • Б.Отгонбаатараас 78 сая 930 мянга 170 төгрөгийг,

албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэг нь төрийн нууцтай холбоотой, нууцын зэрэглэлтэй учир үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

2 САНАЛ

  1. Тагнуулынхан гардчихсан болохоор яаж ч болохгүй байх шиг байна даа

  2. Хулангийн номыг хэвлэж тарааж байсан өвөрмонголыг тэрсүү үзэлтэн гээд хятадын шоронд хийчихээр эхнэр нь манай тагнуулд матаж шагналын мөнгөний бүх матeриалыг бусад гар бичмэлийн хамт өгчээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу