“Парис 2024” олимпын наадмын бамбарыг мягмар гарагт (2023.07.25) олон нийтэд танилцууллаа. Францын нийслэлд ирэх онд болох зуны Олимп, Паралимпын наадмын бамбарыг дизайнер Матье Леаннер зохион бүтээжээ. 

Оргилуун дарсны өнгөтэй бамбар нь 1.5 кг жинтэй бөгөөд ердөө 2000 ширхэгийг бүтээх аж. Өмнөх наадмынхтай харьцуулахад бамбарын тоог тав дахин бууруулжээ. Гангаар хийсэн бамбарын хэмжээ нь 70 см, дээд, доод диаметр нь 3.5 см, дунд хэсгийнх нь диаметр нь 10 см. Дизайнер Матью Леаннер бамбарыг бүтээхдээ тэгш эрх, ус, энх тайван гэсэн 2024 оны Олимпын наадмын гурван бэлгэдлээс санаа авчээ. 

Парисын наадмын галыг асаах ёслол 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдөр Олимпын өлгий нутаг Грект болох бөгөөд тавдугаар сарын 8-нд Марсель хотод авчирсны дараа Францын 400 гаруй хотоор буухиалах юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу