Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, долоон давхарын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр буюу долоодугаар сарын 25-ны 21:23 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход РЦНК-н зүүн талд байрлах байрны оршин суугч 35 настай Э гэх эмэгтэй долоон давхраас үсэрч болзошгүй байсныг 10 минут ярилцлага хийж, эсэн мэнд буулгажээ. Улмаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Х.Түшиг

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу