Монгол Улсын шүүх энэ оны эхний хагас жилд 59,197 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Эдгээр хэргүүдийн талаар өнөөдөр /2023.07.26/ Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс танилцуулж байна. 

Энэ үеэр “нүүрсний” гэх хэргийн талаар өгсөн мэдээллийг товчлон хүргэе.

  • Нийслэлийн прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой 63 хүнд холбогдох найман хэргийг шүүх хүлээн авчээ.
  • Үүнээс 33 хүнд холбогдох таван хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэжээ. Тодруулбал, Үүний гурван хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сүм дундын шүүхээр, нэгийг нь Сонгинохайрхан дүүргийн шүүхээр, нэгийг нь Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлэжээ. Хэргүүдийн дийлэнхэд нь торгох ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг нь хассан байна. Мөн үүн дунд төрийн өндөр албан тушаалтанд холбогдуулан шийдсэн хэрэг байхгүй гэв. 
  • 30 хүнд холбогдох гурван хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.
  • Давж заалдах шатны шүүхэд  10 хүнд холбогдох хоёр хэрэг ирснээс таван хүнд холбогдох нэг хэргийг шийдвэрлэсэн. Мөн таван хүнд холбогдох нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна. 
  • Нийтдээ 37 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Давхардсан тоогоор зургаан хүнийг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж, 26 хүнд хязгаарлалт тогтоож, 16 хүнийг цагдан хорьжээ. 
  • Хүлээн авсан болон хянан шийдвэрлэсэн хэрэг дунд УИХ-ын гишүүнд холбогдсон хэрэг байхгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнд холбогдох хэргийг шүүх хүлээж аваагүй, эцэслэн шийдвэрлээгүй. 

“Нүүрсний” хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас энэ сарын эхээр өгсөн мэдээллийг ЭНД дарж уншина уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу