Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилгын нээлтийг өнөөдөр /2023.07.26/ хийлээ.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Соёлын сайд Ч.Номин, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав, Хан Хэнтий чуулгын дарга Д.Цогт-Эрдэнэ нар оролцсон аж.

600 хүний суудалтай, 9 танхимтай, 78 өрөө тасалгаатай, Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан цахилгаан шаттай энэхүү барилга ашиглалтад орсноор Хан Хэнтий чуулга нь бүс нутгийн жишиг театр буйг албаныхан онцоллоо.

Тус чуулгын барилгын ажлыг 2011 оноос эхэлжээ. Интерьер дизайн хийх зэрэг нэмэлт ажлыг 2023 онд төсөвт суулгаснаар иж бүрэн дуусгасан нь энэ аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу