Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Далын худаг” гэдэг газар ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны 21:26 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очсон байна.

Тэднийг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ө-ын ND4250 загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд таван зорчигчтой зорчиж явсан “Акуа” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ. Улмаар суудлын автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан байна.

Суудлын автомашинд зорчиж явсан таван иргэн нас барсан тул цогцсыг гаргаж, өнөөдөр өглөө Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ.

Х.Түшиг

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу