Нийслэл Засаг даргын зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Тодруулбал, 

  • Нийтийн орон сууцны ашиглалт,
  • Нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмын хангамж,
  • Үнэт цаасны зарцуулалт зэрэг Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн амьдралтай холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ.

Мөн хурлаар нийслэл үнэт цаас гаргаж, арилжих талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл танилцуулсан юм. Тэрбээр, нийслэлийн үнэт цаасаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг боловсруулж буйг мэдээллээ.

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын болон бусад холбогдох хуулийн дагуу Улаанбаатар хотын үнэт цаас гаргах, арилжих, бүртгэх, төлбөр хийх, төвлөрүүлсэн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой эрх зүйн орчныг судалж, үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Тодруулбал, хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжихаар төлөлөжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу