“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцууллаа.

Тэрбээр, Улаанбаатар хотын угсармал орон сууцны 1077 барилгыг дулаалснаар эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж, их хэмжээний хөрөнгө зарцуулах зэрэг цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хэмнэлттэйг мэдээллээ. Дулаалгын төслийн хүрээнд иргэд тодорхой хэмжээний мөнгө гаргаснаар хяналт ч сайжирна гэдгийг хурлаар онцолсон юм.

Дулааны техникийн шинэчлэлийн хөтөлбөрийг эхлүүлж, барилгын эрчим хүчийг хэмнэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой уг төсөл нь 2 үе шаттай 60 сарын хугацаанд хэрэгжих юм. Төслийн хүрээнд дулаан техникийн шинэчлэлд хамрагдах барилгад орон сууц өмчлөгчдийн саналыг нэгтгэсэн, газар хөдлөлтийн үнэлгээнд тэнцсэн байх шаардлага тавьж байгаа аж. 

Төслийн багийн зүгээс Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон зарим угсармал орон сууцны СӨХ, оршин суугчидтай уулзаж саналыг авахад иргэд орон сууцаа дулаалуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Төсөлд хамрагдах боломжтой байруудын жагсаалтыг 8 дугаар сард гаргахаар болжээ. Мөн төслийн хүрээнд хийх нэг томоохон ажил нь дулааны тоолуур суурилуулах юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу