Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авто зам хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлуудыг эхлүүлсэн билээ.
Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан тойруугийн зүүн хэсэг KFC замын уулзвараас Дүнжингаравын гудамж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил /Богд уулын арын зам/ 2023 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 00:00 цагаас 2023 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.
Тус авто зам нь 2008 онд ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй бөгөөд шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 м өргөнтэй 2 эгнээ 0,81 км урт авто замд 2 талдаа 1,5 м өргөнтэй явган хүний зам хийх, хашлага шинээр суурилуулах, далан суурийн материал солих, шинээр асфальтбетон хучилт хийх, тэмдэг тэмдэглэгээ болон инженерийн шугам сүлжээний худгийн таг өндөрлөж түвшин тааруулах зэрэг ажлууд хийгдэх аж.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу