Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн билээ. (Өмнөх мэдээллийг энд дарж уншина уу)

Тодруулбал, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан Богдхан уулын Дархан цаазат газрын Тусгай хамгаалалтын газруудыг залилсан гэх үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа тул гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн юм. 

Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг прокуророос хүлээн зөвшөөрөлгүй, эсэргүүцэл бичжээ.

Прокурорын эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгасныг хүчингүй болгосон байна.

Хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэх аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу