Тяньжин боомтоос чингэлгийн их хэмжээгээр татах үед нийслэлд чингэлгийн бөөгнөрөл үүсдэг. Шалтгаан нь нийт импортын чингэлэгтэй ачааны 60 орчим хувь нь автомашин байдаг аж. Иргэд шуурхай хугацаанд авахгүй чингэлэгт нь удаан хугацаанд хадгалуулснаар бөөгнөрөл үүсдэг тухай УБТЗ ХНН-ээс мэдээллээ.
Түүнчлэн хятадаас ачаатай чингэлэг авах, хоосон чингэлэг буцааж өгөхөд удааширч байгаа байгаа шалтгаан нь Эрээн өртөө манайхаас өргөн царигаар хоногт чингэлгийн 4 галт тэрэг хүлээн авах хүчин чадалтай холбоотой.

2023 оны долдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Улаанбаатарт нийт 1363 чингэлэг ачаа, Замын-Үүдэд 234 импортын чингэлэг байна.

Нийслэлд буй 1363 чингэлгийн ихэнх хувийг импортын авто машин эзэлж байгаа юм. Ачааг иргэд, аж ахуйн нэгжүүд буулгаж авсны дараа хоосон чингэлгийг БНХАУ-руу өргөн царигаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх юм.
2023.07.01-7.23-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын Үүд чиглэлд 53 галт тэрэг гарсан. Өнөөдрийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнөөс Монгол Улс руу явах 4000 чингэлгийн үлдэгдэлтэй байна. Тяньжин боомтоос хөдөлсөн ч Замын-Үүд рүү орж ирэх хугацаа ойролцоогоор 10 хоног зарцуулдаг байна.
УБТЗ дээрх хоёр нөхцөл байдлыг уялдуулж тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
May be an image of 4 people and text

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу