Монгол болон Өвөр Монголын урлагийн ертөнцийн тод од, Top line хамтлагийн дуучин Д.Наранцогт 2023 оны долоодугаар сарын 26-нд машины ослоор бурхны орныг зорьж, урлагийн ертөнцөд нөхөж баршгүй том гарз тохиолоо.
Гайхалтай ур чадвар, авьяас хөдөлмөрөөрөө Монгол болон Өвөр Монголын шинэ үеийн дуу урлагт гүүр болж, өвөрмөц дуу хоолой, шилмэл бүтээлүүдээрээ сонсогч олны хайр хүндэтгэлийг хүлээж явсан түүний авьяас мэдрэмж, манлайлагч бүтээлч байдал, хүнлэг сэтгэл, нөхөрсөг даруухан зан, гэгээн төрх бидний зүрхэнд мөнхөд дурсагдах болно.
Ар гэр, хамтлагийн гишүүд, найз нөхөд бүгдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Top line хамтлаг 2017 оны аравдугаар сарын 20-нд  албан ёсоор байгуулагджээ. Хамтлагийн гишүүн Д.Наранцогт /На Чо/ 2018 оны нэгдүгээр сард Монголд анх удаа ирж байсан аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу