Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн их өгөгдлийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ДЭМБ, Номхон далайн баруун бүсийн дата, стратеги, инновацын баг манай улсад тав хоногийн хугацаатай ажиллаа. Энэ хугацаанд хийсэн судалгааны ажлын талаар ЭМЯ-ны удирдлагад танилцуулах уулзалт өнөөдөр (2023.07.28) болсон юм.

Монгол Улсын Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 1-нээс улс даяар зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн 648 байгууллагын 5000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг түшиглэн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээг хийж байгаа юм.

ДЭМБ, Номхон далайн баруун эргийн бүсийн дата, стратеги, инновацын захирал (WPRO) Dr.Kidong Park багийг ахалж Монгол Улсад эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх шатны эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулж байгаа лавлагаа болон анхан байгууллагууд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудаар явж уулзалт хийж цахимаар хэрхэн мэдээллээ цуглуулж байгаа, түүнийг хэрхэн нэгтгэж дата анализ хийж байгаатай танилцжээ.

Улмаар цаашид Монгол Улсын эрт, илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, их өгөгдөл, арга зүй, нийгмийн эрүүл мэндийн бодлогыг боловсруулах, системийг бэхжүүлэх хамтран ажиллахаар шийдвэрлэсэн ажлын үр дүнгээ танилцуулсан юм.

Эдгээр эрүүл мэндийн байгууллагуудын эрт илрүүлэгийн цахим мэдээллийн программуудыг стандартын дагуу эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн платформ бий болгох зорилгоор нэгтгэн мэдээллийг солилцож, улмаар эрт илрүүлэгийн их өгөгдөл (Биг дата)-ийн санг бий болгожээ.  Дээрх өгөгдөл дүн шинжилгээ хийх цаашид шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах, бодлогын баримт бичгүүдийн суурь дата болгохоор судалгааны багууд ажиллаж байгаа аж.

Танилцуулгын үеэр “Бусад улс орныг бодоход Монгол улсад эрт илрүүлгийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг сайтар хангасан байлаа” хэмээн ДЭМБ-ийн төлөөлөгчид илтгэлдээ онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу