Хан Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмаар УИХ-ын гишүүн, Спорт, олимпизм хариуцсан сайд, дархан аварга Б. Бат-Эрдэнэ зодог тайлахаар болжээ.

Өнөөдөр /2023.07.28/ хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүү бөх тодрохоос өмнө тэрбээр зодог тайлах аж.

Б.Бат-Эрдэнэ нь сонирхогчдын сүмо бөхийн Дэлхийн аварга, Самбо бөхийн Дэлхийн гурван удаагийн аварга, жүдо бөхийн Азийн наадмын мөнгөн медальт, улсын 12 удаагийн аварга юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу