Хан Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна.

Наадмын хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул Улсын аварга О.Хангай түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Улсын харцага Г.Бадрах үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Улсын харцага Г.Бадрах Улсын аварга П.Бүрэнтөгсийг өвдөг шороодуулсан.

Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Б.Бат-Өлзийгөөр давж, үзүүр, түрүүнд шалгарсан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу