Архангай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна.

Наадмын хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын арслан М.Бадарч үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын арслан М.Бадарч, Улсын начин Л.Отгонбаатарыг өвдөг шороодуулсан.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж, үзүүр, түрүүнд шалгарсан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу