Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх саналаа өнөөдөр (2023.02.27) Турк Улсын Элчин сайдын яаманд хүргүүллээ. Мөн Сири Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо.

Байгалийн гамшигт нэрвэгдсэн Турк улсад одоогоор дэлхийн 45 улс орон тусламж үзүүлэх санал тавиад байна. Тухайлбал, Австри, Азербайжан, Алжир, Болгар, Их Британи, Унгар, Герман, Грек, Гүрж, Египет, Израил, Энэтхэг, Ирак, Иран, Испани, Итали, Канад, Казахстан, Киргиз, БНХАУ, Польш, Серби, АНУ, Узбекистан, Франц, Хорват, Чех, Швейцар, Швед, Япон зэрэг улс тусламжийн гараа сунгахад бэлэн гэдгээ мэдэгджээ.