Өнөөдөр (2023.07.31) ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг Онцгой Байдлын Ерөнхий газраас анхаарууллаа. 
  • Өдөрт 1.5-2 литр хүйтэн бүлээн ус заавал уух (ундаа, жүүс шингэнийг нөхөхгүй),
  • Хар цай, чихэргүй цэвэр жүүсэнд нимбэг, бага зэрэг зөгийн бал хийж уух (алдсан эрдэс бодис, амин дэм нөхөх),
  • Өдөрт 1 аяга сүү, тараг уух (эрдэс, амин дэм нөхөх),
  • Аль болох кофе, газтай ундаа, чихэрлэг зүйлээс татгалзах (шингэнийг гадагшлуулах үйлчилгээтэй),
  • Халуун ногоотой хоол, пицца, хурдан хоол, архинаас татгалзах (шингэнийг хурдан гадагшлуулдаг),
  • Хүйтэн бүлээн усанд орох, эсвэл нүүр, бие рүүгээ шүрших (хэт хүйтэн ус болохгүй),
  • Гар, хүзүү, хөл зэргийг ил гаргахгүй, сул чөлөөтэй урт ханцуйтай хөвөн даавуун хөнгөн, нимгэн цамц, урт өмд өмсөх
  • Нарны шууд тусгалаас зайлсхийх, нүдний шил, малгай, шүхэр тогтмол хэрэглэх,
  • Нойтон хүйтэн алчуур, толгой, хүзүүн дээрээ тавих,
  • Өрөө, тасалгааны цонх, хаалгыг нэвт онгойлгон агааржуулах,
  • Гэр, өрөө, тасалгаа бүрт саванд ус хийн тавих, бага зэрэг ус шүршин агаар чийгшүүлэх,
  • Бүгчим, битүү, халуун орчинд орохгүй байх,
  • Олон хүн цугласан газраар бага насны хүхдийг дагуулж явахгүй байх,
  • Хүүхдийг машинд орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу