Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Элсний гэзэг” гэдэг газар хоёр хүн “Хараа” голыг явганаар гаталж байгаад нэг нь живсэн байна. Энэ талаарх дуудлагыг долдугаар сарын 29-ний өдрийн 17:48 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид иргэн 23 настай У гэх эмэгтэйг долдугаар сарын 30-ны өдрийн 06:35 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.

Мөн өдрийн 12:47 цагт анх осолдсон “Элсний гэзэг” гэзэг газраас баруун хойд зүгт 9 км-т, “96 дугаар точка” гэдэг газар, “Хараа” голоос цогцсыг олж гарган, Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу