Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Далан-Өртөө овоо’’ гэдэг газар автомашинд ачсан нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг өнгөрсөн шөнийн (2023.07.31) 02:15 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “ZZ4257V3247C1” загварын зүтгүүр автомашины чиргүүл дээрх 183 тн нүүрс шатаж байсныг 36 минут ажиллаж унтраажээ.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу