Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг Олон Улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилгоор тэмдэглэж ирсэн аж.
Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд 1000 гаруй байгаль хамгаалагч, байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна.
Байгаль дэлхийг онгон байдлаар нь хадгалж үлдэхийн тулд өөрсдийн амьдралаа зориулж яваа үе үеийн байгаль хамгаалагч нартаа ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу