БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар хууль бус 37 мянган гадаад иргэнийг нутаг буцаах арга хэмжээ авчээ.
БНСУ-ын Хууль зүйн яам өөрийн улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийг албадан нутаг буцаах аян хэрэгжүүлж буй аж. Энэ хүрээнд нийт 20427 гадаад иргэнийг албадан саатуулж, хууль бус 4658 ажил олгогч нарт хуулийн хариуцлага хүлээлгэсэн байна. Мөн 18,157 иргэн сайн дураараа нутаг буцжээ.
Тодруулбал, дээрх аяны хүрээнд
  • Тайландын 8645,
  • Вьетнам 3923,
  • Хятад 2597,
  • Монгол 826,
  • Казахстан 678,
  • Орос 474,
  • Филиппин 468,
  • Узбекистан 402,
  • бусад улсын 2414 иргэнийг тус тус албадан нутаг буцаасан байна.
Мөн гадаадын иргэд олноор суурьшиж буй бүс нутагт 1203 удаагийн шалгалт болон ажиглалтын арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны эхний хагас жилтэй харьцуулахад энэ удаагийн арга хэмжээ 45 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
БНСУ-ын Хууль зүйн яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран энэ оны 2-р хагас жилд ч мөн хууль бус гадаад иргэдийг албадан нутаг буцаах аяныг тасралтгүй үргэлжлүүлэх бөгөөд хууль бус гадаад иргэн болон хууль бус ажил олгогч нартай идэвхтэй тэмцэхээ мэдэгдлээ хэмээн Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ. 
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу