Хэнтий аймгийн 100 жилийн наадамд Хөвсгөлийн уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлсэн ч Морины салбар хорооноос морийг нь хасах шийдвэр гаргасан билээ.

Уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь 145 см өндөртэй тул сэрвээний хэмжилтээр хасагдаад, бусад морьдын хамт хашаанд байсан. Гэтэл Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батхүү “хүч түрэн”, гаргах зөвшөөрөл өгсөн. Үүний улмаас олон нийтийн дунд буруу ойлголт үүсэж, будилаан гарлаа гэх агуулга бүхий мэдэгдэл гаргасан юм. 

Тиймээс тус цагдаагийн хурандаатай холбоотой мэдээллийг нягтлахаар ЦЕГ-аас албаны шалгалтыг эхлүүлсэн байна.

Уг шалгалт дууссаны дараа албан ёсоор мэдээлэл өгөх ажээ.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу