УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэл хотын хэмжээнд анхны, хамгийн том экстрем спортын талбайн ажил эхэлжээ. 
Өндөр хөгжилтэй орнуудад ногоон орчныг чухалчлан байгалийн унаган төрхийг тэр хэвээр нь хадгалж, барилга байшин барихаасаа илүүтэйгээр гол ус, байгалиа дагасан амралт зугаалгын чөлөөт талбайг тохижуулсан жишгийн дагуу тохижилт хийгдэж байгаа аж. 
Тохижилтын гүйцэтгэгчээр шалгарсан “СММ” компанийн ажлын явцыг шалгахаар төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, дүүргийн удирдлагууд өнөөдөр (2023.07.31) газар дээр нь ажилласан байна. Одоогийн байдлаар гүйцэтгэл 30 гаруй хувьтай явж байгаа талаар гүйцэтгэгч компани мэдээллээ.
Тохижилтын ажлыг нэг бүрчлэн тайлбарлавал:
-Элсний воллейболын талбай
-Уулын фитнесийн талбай
-3*3 сагсан бөмбөгийн талбай
-Автомашинтай кинотеатр
-Мах шарах зориулалтын зуухууд
-Майхан барих зориулалтын талбай зэрэг иргэд, залуусын бие бялдар, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг нэмэгдүүлэх ажлууд багтаж байна.
Нэмж хэлэхэд, энэхүү бүтээн байгуулалт зөвхөн дулааны улиралд ашиглагдах бус өвлийн улиралд ч гэсэн залуусын ирэх дуртай газар байх үүднээс тэшүүрийн талбайг төлөвлөж зураг төсөлд тусгасан гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу