НЭМЭЛТ: Гал түймэр унтраах, аврах 10,14,18 дугаар ангиудын бүрэлдэхүүн гурван цаг ажилласны эцэст 10:05 цагт гал түймрийг бүрэн унтраалаа.

Хан-Уул дүүргийн 3-р хороо, Мото буудлагын эсрэг талд гал гараад байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр (2023.08.01) 07:07 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 50х70 хэмжээтэй хөөсөнцөрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байсан аж.
Гал түймрийг унтраахаар Гал түймэр унтраах, аврах 10,14,18 дугаар ангиудын бүрэлдэхүүн ажиллаж байна.
08:24 цагийн байдлаар гал түймрийн тархалтыг зогсоож, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу