Үндэсний бөхийн холбооноос наймдугаар сард болох бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа. Өнөөдөр (2023.08.01)-өөс Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадмын хүчит 256 бөхийн барилдаан эхэлнэ.
Барилдааны хуваарийг хүргэж байна.
  • Наймдугаар сарын 1, 2-нд Говь-Алтай аймгийн баяр наадам
  • Наймдугаар сарын 5, 6-нд Хүрээ цам даншиг наадам. “Хүй долоон худаг”-т үндэсний бөхөөр 256 (түрүү бөх 30,0 сая төгрөгийн шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, мөнгөн тоногтой эмээл) өвөр монгол, буриад бөхөөр тус бүр 64 (түрүү бөхчүүд тус бүр 25,0 сая төгрөгийн шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал ба мөнгөн тоногтой эмээл) бөхийн барилдаан болно. Бүх барилдаан сугалаагаар зохион байгуулагдана.
  • Наймдугаар сарын 5-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Алтан Овооны тахилга наадмын 128 бөхийн барилдаан,
  • Наймдугаар сарын 5-нд Хонхор өртөөнд Төмөр замчдын баярт зориулсан 64 бөхийн барилдаан,
  • Наймдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Өвөрмонголын Ордос хотод Өвөрмонгол 256 бөхийн барилдаан болно. 10 бөхийг урилгаар оролцуулах бөгөөд Эрээн хотоос Ордос хот хүртэлх замын зардал, байр хоолыг зохион байгуулагч талаас хариуцна. Түрүү бөхийн шагнал 20,0 сая төгрөг.
  • Наймдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд ОХУ-ын Тува улсын үндэсний баяр наадам Кызыл хотод болно. Урилгаар 5 бөх оролцох бөгөөд нэрсийг Тува улсын Спортын яаманд хүргүүлнэ.
  • Наймдугаар сарын 19-нд 11:00 цагаас Налайх дүүргийн Налайхын голын эхэнд “Нүүдэлчин Монгол” фестивалийн 64 бөхийн барилдаан. Түрүү бөх 3,0 сая төгрөг.
  • Наймдугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит 256 бөхийн барилдаан Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна. Түрүү бөхөд авто машины шагналтай.
  • Наймдугаар сарын 27-нд Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит сумо бөхийн нээлттэй тэмцээн 85 кг, -115 кг, +115 кг жингийн ангиллаар Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна.Түрүү бөх тус бүр 30,0 сая төгрөгийн мөнгөн шагналтай.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу