Хүүхдүүдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах эцэг, эхчүүдийн хүсэлтийг 2023 оны наймдугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуустал “E-MONGOLIA” системээр дамжуулан хүлээн авна.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 142798 хүүхэд байгаагаас 2 настай 33142 хүүхэд бий ажээ. 
Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээ авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголт хийх
  • Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх
Жич: Хэрвээ та E-Mongolia апп-аар дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харъяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт 2023 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг аваарай.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу