Дорнод аймгийн нийт нутгаар агаарын температур +35-аас +42 хэм, хөрсөн дээр +68 хэм хүрч халж байгаа талаар Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Тодруулбал, Дашбалбар, Халх гол, Матад, Баян-Уул, Гурванзагал, Чулуунхороот сумын нутгаар +35+39 хэм, хөрсөн дээр +55+60 хэм хүрч байгаа бол аймгийн төв болон бусад сумын нутгаар агаарын температур +40 хэм давж, хөрсөн дээр +68 хэм хүртэл халсан байна.

Өнгөрсөн зургадугаар сард Дорнод-Дарьгангын нутаг, говийн бүс нутгаар +33…+41 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +14…+25 градус, бусад нутгаар +26…+32 градус дулаан байв. Эх сурвалжид тэмдэглэснээр, 2016 оны зун Дорнод аймагт +41.9 хэм хүрч халж байжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу