Комедиан Н.Амаржин Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн зөвлөх болжээ.

Тэрбээр зөвлөхөөр томилогдсоноосоо хойш өчигдөр (2023.07.31) Хангайн бүсийн Эдийн засгийн форумд оролцсон байна.

Энэ талаараа Н.Амаржин “Нэг юмыг зоригтойгоор дуугарна аа. Хэдүүлээ одоо байгаа нөхцөл байдлаа өөрчилье гэдэг ч өөрчлөх алхамд нь дургүй байдаг. Мань мэтийн чадах юм ерөөсөө л дарга нарт залуусын дуу хоолойг л хүргэх. Монгол улс залуу улс. Залуусын ч сонгууль болох ёстой. Одоо байгаа эрх баригчдыг дахиж сонгох сонголт байна. Эсвэл сөрөг хүчний намын удирдлагуудад залуусд чиглэсэн бодлого боловсруулахад хувь нэмрээ оруулах сонголт байна. Залууст сайхан амьдрахад замд нь шавар хаахгүй, хүнд сурталгүй, дарамт шахалтгүй зүгээр л замаас нь зайлаад өгөх төр хэрэгтэй байна аа гэж залуу хүний, багш хүний, аав хүний хувьд олон жил дуугарч байна. Харин дотор нь ороод зайлаад өгөөрэй гэж дуугарах нэгэн байгаад нэг бол шоолох эсвэл олзуурхах нь хувь хүний сонголт. МАН-ын троллууд байвал мань руугаа гэхээсээ илүү мөнгө төгрөгтэй, дэвших гаруудруу сэлмээ үзүүлсэн нь дээр байх. Дан комедиан статусаар өөрийгөө таниулсан нь миний буруу. Буруу ч юу байхав. Боловсрол, бизнесийн салбарт, нийгмийн сайн сайхан, түүхийн зөв талд гарахын төлөө улстөртэй төргүй хувь нэмрээ оруулсаар байх болно” гэжээ. 

Н.Амаржин нь “Universal” англи хэлний сургалтын төвийг үүсгэн байгуулан багшилж буй. Мөн улс төр судлаач мэргэжилтэй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу