Өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөгийн гадаад валют, гурав орчим тэрбум төгрөгийн үл хөдлөхийн гэрчилгээ илрүүлэн, хурааж авсан билээ. 

Улмаар түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 7-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, “хахууль авах”, “үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн үзэж, С.Батдөлд 12 жилийн хорих ял оноосон.

 

Мөн түүний үл хөдлөх хөрөнгүүд болон бэлэн мөнгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.

С.Батдөлтэй хамт яллагдагчаар татагдсан түүний ах болох С.Баттулгад 3 жилийн хорих ял оноож, тэдэнд хахууль өгсөн Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарыг торгох ялаар шийтгэхээр болсон билээ. 

С.Батдөл Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргажээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу