НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хэвлэлийн бага хурал дээр “АНУ Пёньян хилээ нээвэл БНАСАУ-ын ард түмэнд шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдэв.

Дипломат холбогдох асуултад хариулахдаа “Тэд хүмүүнлэгийн тусламж авдаг хилээ хаасан. Хэрэв тэд хилээ нээвэл бид болон бусад хүмүүс БНАСАУ-ын ард түмэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх болно” гэжээ.

Гринфилдийн хэлснээр, хүнсний салбар АНУ болон бусад улс орнуудын хоригт хамрагддаггүй. Тэрбээр “Бид БНАСАУ-ын хүнсний аюулгүй байдлын асуудлуудыг мэдэж байна. Хэрэв БНАСАУ-ын засгийн газар зөвшөөрвөл бид тусалж чадна” гэж тэр хэлсэн байна.

АНУ-ын БНАСАУ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Сон Ким өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын засаг захиргаа БНАСАУ-ыг дарангуйлах, холбоотнуудаа хамгаалах, хязгаарлалт тогтоох арга хэмжээг үргэлжлүүлэхээ мэдэгджээ.

Гэхдээ Пёньян олон удаа пуужин харвасан ч АНУ дипломат дарамт шахалт үзүүлсээр ирснийг онцлоод, бүтэн жилийн турш гуравдагч орнуудаар дамжуулан зөвлөлдөх санал тавьсныг онцлон тэмдэглэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу