Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хорих ял эдэлж буй хоригдлуудаар Улаанбаатар хотын шарилжийг түүлгэж, устгуулах арга хэмжээ авах тухай тушаал гаргажээ.

Тушаалд “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хорих ял эдэлж буй хоригдол, нийтэд тустай ажил хийлгүүлэх ял шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээдийг нийслэл Улаанбаатар хотын нийтийн эдэлбэрийн газрын шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх ажилд хууль тогтоомжийн хүрээнд татан оролцуулж, зохион байгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай” гэсэн байна.

Уг ажлыг маргаашаас эхлүүлэх ажээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу