Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдах “FIBA 3×3 Women’s Series Yichang Stop 2023” тэмцээнд оролцоно. Тэмцээнд нийт 10 орны 12 баг өрсөлдөх аж.
Багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, Ө.Индра, М.Цэрэнлхам, О.Хулан нар багтжээ.
Манай баг хамгийн сүүлд “FIBA 3×3 Women’s Series Baoding Stop 2023” тэмцээнд оролцож, долдугаар байрт орсон билээ.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу