FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 4-ны  хооронд Австрийн Вена хотод болно.

Найм дахь удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, нийт 40 баг өрсөлдөх ба Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцох эрхээ авчээ.

Медальтнуудад Парис 2024 олимпын эрх олгох тэмцээнд оролцох эхний 34 баг тодорсон бол үлдсэн зургаан багийг тавдугаар сарын 6-7-ны хооронд Израил улсын Эйлат хотод болох тэмцээнээс шалгаруулна.